vendredi 11 juin 2010

Ma home


Миний он удаан жилээр амьдарсан тэр байшин хөөрхөн байшин байсан . . . хар хурэн дээвэртэй ,хоёр том цонхтой туугээр н гадаа болж байгаа бух уйл яавдлуудыг харж болдог . . . гэхдээ л би дотор н нэг л сэтгэл хангалуун биш.

Мэдээж хуухэд байхдаа би дотор байх зүйлсийг тийм ч сайн олж хардаггүй байлаа,гэрээ дохижуулах түүнийг сайхан байлгах талаар юу ч бодохгүй гоè сайхан зүйлсийг нь ч тоодогүй байсан. Олон олон жилийн туршид юуг ч мэдрэхгүйгээр нэгэн хэмнэлээр амидарч ирсэн,хэрэвээ хэн нэгэн надад эд хогшолуудын аль нэгийг гоè байна ,энэ өрөө н нөгөө өрөөнөөсөө илүү сайхан юм гэж хэлэвэл анхаарал тавидагуй эсвэл би зүгээр л анxааралаа хандуулахыг огт хүсэлгүй али болох үүр зүйлийг ярилцан мартаxыг хичээнэ.

Тэгээд нэгэн өдөр үргэлж амьдарч ирсэн дотно дулаахан гэр минь ямар нэгэн онцын шалтгаан үгүй надад огт амьдрах боломжгуй бүүр тэсэж суух хэцүү санагдан түүнээс би зугтаж ,узэн ядаж . . . тэр намайг өвөтгөөд байх шиг би туунд али болох муу зүйлсийг хийж . Надад тэр гэр минь яг л нэг хэзээ ч эдгэрэхгүй вирус мэт санагдаад би хичнээн зугтах тусам тэр намайг дагаад . Би түүнийг эвдэн сүйтгэхийг хүсэж ,энэ ертөнцөд туунд байх газар олдомгуй тийм муухай байшин гэж улам бур бодох болсон.
Ингээд би байшингаа удаан хугцааний туршид узэн ядах болов удалгуй би дотоод чимэглэл хийдэг мэргэжилийн хүмүүстэй таарсан юм .

Надад хөсөрийн муухай санагдах гэртээ би тэднийг орохыг зөвшөөрсөн тэд харин гэрийг минь үзэсгэлэнтэй сайхан байшин юум гэж хэлцгээсэн тэд миний он удаан хугацааны туршид далд нуучихсан байсан бүх сайхан эд хогшилуудыг минь буцааж гаргахад тусалсан .

Түүнээс хойш би тэдгээр мэргэжилтэнгүүдийн тусламжитайгаар гэрийг минь чимэх олон сайхан зүйлсүүдийг бүгдэд ил харагдхуйц сайн байрлуулан тависан . Тэр байшинд тодорхой хаяг гэж байхгуй ,халаалтанд нэг ч төгрөг хэрэггүй түүн дотор би ганцаараа амьдардаг.

Тэр гэрт минь хаяг байхгүй гэхдээ туунд нэр бий тэр н БИ
Узэн ядаж муу зуйл хийж байсан тэр байшин бол Би өөрөө
Удаан хугацааны туршид би өөрийгөө зөвхөн алдаа дутагдалаар дуурэн нэгэн гэж боддог байсан харин миний амьдралын замд таарсан тэдгээр хүмүүсийн ачаар би өөрөө өөрийгөө дахин хайрлаж сурсан юм . Миний өөрөө өөрийгөө таних зам дөнгөж л эхэлж байна зам минь урт байх болоно гэвч би одоо ганцаараа биш болсон болхоор юг ч даван туулхад бэлэн.

2 commentaires:

  1. Хоёр том цонхтой, хар хүрэн дээвэртэй байшин юм биз дээ :D Нээрээ л тийм юм даа. Хар дээвэртэй хоёр жижигхэн цонхтой байшингийнхаа доторхыг хааяа ухаж төнхөж энд тэнд тавиад, заримдаа бүх тавилгануудаа өшигчиж сандайчаад тавьчихдаг...

    RépondreSupprimer
  2. ийсан боèвэк жаал вэ жи
    багадаа байнга бурс Ли дсэн юм бна л даа . . .

    RépondreSupprimer